
- Games of the Future 2024 наадамд Монголын Team Lilgun оролцоно
- Тоглолтууд хоёрдугаар сарын 26-д эхэлнэ
- ОХУ-ын Казань хотод болж буй "Games of the Future 2024" наадмын Mobile Legends-ын төрөлд Монголын "Team Lilgun" баг оролцоно.
DOTA 2, Mobile Legends, World of Tanks зэрэг и-спортын төрлүүд болон бусад шинэ спортуудыг нэгтгэсэн Games of the Future наадам нь анх удаа болж буй олон улсын тэмцээн юм.
Наадмын 1 сая ам.долларын шагналын сантай Mobile Legends-ын төрөлд Ази, Ойрх Дорнодын 16 багийг урьсан дунд Монголын "Team Lilgun" болон өнгөрсөн жилийн (M5 World Championship) дэлхийн аварга болон дэд байр "AP.Bren", "ONIC" багууд багтаж байна.
- "Team Lilgun"-ыг хэсгийн шатанд хожсон "AP.Bren" дэлхийн аварга боллоо
- "Team Lilgun" дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтдоо хожлоо
- Дэлхийн аваргын хэсгийн шатанд тоглох Монголын анхны баг "Team Lilgun" боллоо
Team Lilgun-ы хувьд M2-ын дэд байр Мьянмарын алдарт "Burmese Ghouls", M5-ын 4-р байр Оросын "Deus Vult", M4-ийн хүрэл медальт Индонезын "RRQ Hoshi" багуудтай тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 26-д RRQ Hoshi-той хийнэ.
Монгол багийн бүрэлдэхүүн M5-д орсноос хойш өөрчлөгдөөгүй.
- EXP Lane - Aizn - М.Энхбат
- Jungler - Zxaura - Т.Багабанди
- Middle - Forbid - М.Амармөрөн
- Gold Lane - Bebex - Ч.Эрдэнэмөнх
Roamer - Ethan - Б.Батболд








