"Hansen Leadership Institute" хөтөлбөр нь залууст асуудлыг шийдэх ур чадвар, манлайлал мөн өөрийн нутгаа сайжруулахад чиглэнэ. Хөтөлбөрт оролцогч нь ирэх оны зургадгаар сард АНУ-ын Сан Диэго их сургуулийн кампуст гурван долоо хоногийн турш байрлан, сургалтад суух юм.

Тавигдах шаардлага:
- Хүсэлт илгээгч 20-26 насны хооронд байх
- Олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр сонирхолтой эсвэл суралцдаг бакалаврын болон магистрын оюутан байх
- Нийгэм болон орон нутагтаа манлайлах ур чадвараараа нөлөө үзүүлсэн байх
- Англи хэлний академик ур чадвартай байх
- АНУ руу өмнө нь зорчоогүй байх
Нислэгийн тийз, хоол, байр зэрэг хөтөлбөрийн бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай.








