IRIM судалгааны хүрээлэнгээс “Уур амьсгалд тэсвэртэй хөгжилд ЗАЛУУСЫН ОРОЛЦОО“ сэдвийг судлах сонирхолтой 3 болон түүнээс дээш курсийн оюутнуудыг "Судлаач Оюутан" сайн дурын хөтөлбөрт бүртгэж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Судлаач бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу судалгааны арга зүйд суралцана.
- Мэргэжлийн судлаач нараас суралцах, ментортой болох, танилын хүрээгээ тэлнэ.
- Судалгааны ур чадвараа сайжруулан эрдэм шинжилгээний хуралд оролцох, судалгааны ажил бичихэд дэмжлэг авна.
- IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах боломж нээнэ.
Тавигдах шаардлага:
- Судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл сонирхолтой байх
- Голч дүн 3.0-аас дээш
- Видео контент бүтээх сонирхолтой байх
- Хөтөлбөрийн турш цагаа зарцуулах боломжтой байх
Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг
https://forms.office.com/r/WgjZ9xexdD холбоосоор бөглөнө үү.
Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 23:59 цаг
Цахим өргөдөлд үндэслэн шалгаруулалт хийгдэх бөгөөд зөвхөн тэнцсэн оролцогчидтой холбоо барьж шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ.
Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй.








