
УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй Өсвөрийн Парламент 2022 хөтөлбөр эхэллээ.
- Хөтөлбөрт 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд шалгаруулалт Монгол орон даяар нээлттэй өрнөж байна.
- Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс 76 сурагч сонгон шалгаруулна.
- Хүүхэд залуучуудын оролцооны байгууллагаас 14 сурагч урилгаар оролцоно.
Шалгаруулалтад оролцох бол:
2022.09.28-аас өмнө ЭНД дарж бүртгүүлээрэй.
Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
2. Видео бичлэг. “Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх вэ? сэдвээр 2 минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
3. Эсээ. Эрчим хүч хэмнэх энгийн арга юу вэ?” 250-300 үгтэй эсээ бичнэ.
(Цахилгааны хэрэглээгээ багасгах, гэр байшингаа дулаалах гэх мэт эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийж болох талаар чиний бодол)
Дэмжигч байгууллагууд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Дэлгэрэнгүй мэдээллийг: “Өсвөрийн Парламент хөтөлбөр“ Фейсбүүк пэйж хуудас , @teen.parliament











