Yolo.mn сайтын уншигч та бүхэнд гуравдугаар сард Монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээл гаргасныг багцлан хүргэж байна.
Hishigdalai-All The Time
Цацагдсан огноо: 03/03
Хандалт: 165K
Тайлбар: Нэг төрлийн дууны жагсаалтаасаа уйдсан бол энэхүү шинэхэн дууг сонсож, таалагдвал Playlist-дээ нэмээрэй.
“Always I miss you baby
Always I need you”
Emuujin-Show me what you want
Цацагдсан огноо: 03/05
Хандалт: 35K
Тайлбар: “B production”-ий залуу артистын шинэ, шинэлэг өнгө төрх бүрдсэн дууг хүлээн авна уу.
“Маргаашийн бодолгүй чиний өнөөдрийн амьдрал
Миний зүрхэнд таалагддаг ч тархинд минь лав биш”
AM-C-Gun Gunj
Цацагдсан огноо: 03/09
Хандалт: 105K
Тайлбар: Бороотой үдэш эмороод сууж байхад чинь хань болох болно.
"Ганцааранг чинь харах хэцүү ч юм”
Young Mo’G-U & I
Цацагдсан огноо: 03/09
Хандалт: 142K
Тайлбар: Хэн нэгнийг хайрлаж, дурлалдаа шатаж явна уу? Тэгвэл чамд энэ дуу гарцаагүй таалагдана.
“Гэхдээ дэлхий бидний эсрэг зогссон ч
Тулаанд энэ агшинд”
Sanaa Z-Erunhii SAD
Цацагдсан огноо: 03/10
Хандалт: 108K
Тайлбар: Чихэвчээ зүүгээд хотын гудмаар алхаж байхдаа сонсвол бүр nice.
“Чамайг бодох миний зуршил
Чиний хажууд яг л дулаан зун шиг”
ThunderZ-Street
Цацагдсан огноо: 03/16
Хандалт: 546K
Тайлбар: Гаргасан бүтээл болгоноороо залууст нэг зүйлийг ойлгуулахаар хичээж байдаг артистуудын нэг болох Thunder-ийн шинэ дууг сонсож амжаагүй яваа юм биш биз?
“Хэдий би хүсээгүй ч хийж болно дайн”
Tsetse-Zuud ft. Jossey
Цацагдсан огноо: 03/20
Хандалт: 332K
Тайлбар: Магадгүй чи энэ дуунаас хайр, гэр бүлийн утга учрыг мэдрэх байх.
“Чинийхээ төлөө би чадах бүхнээ хийнэ
Аашийг чинь олох гэсээр би өвгөн болох вий”
YOUWILLC-Catching Stars
Цацагдсан огноо: 03/20
Хандалт: 161K
Тайлбар: Гэртээ ганцаараа байхдаа, гэрээ цэвэрлэх үедээ сонсоод үзээрэй. Хөл, гар чинь өөрийн эрхгүй бүжмээр санагдана.
“Хагас бүтэнсайнд л уулзахаа хэзээ ер нь болих вэ?”
Alungoo-Bolzmoor
Цацагдсан огноо: 03/23
Хандалт: 21K
Тайлбар: Сэтгэл догдлуулам өдрүүдэд хайртай нэгнээ бодох зуураа сонсоорой.
“Үүрд хамт уу
Үдэшлэгт хам явах уу”
Roockie-BURUU
Цацагдсан огноо: 03/24
Хандалт: 37K
Тайлбар: Сэрүүхэн, бүүдгэр өдрүүдэд хайрын дуу хамгийн ихээр хань болдог тийм үү?
“Үлдэж байгаа бас явж байгаа хоёр
Эргэж нийлэх бодолтой хөөрхий хоёр”
CHAKA LAND ft Enerel-All Right
Цацагдсан огноо: 03/29
Хандалт: 84K
Тайлбар: “Монгол цуйван хэр вэ?” дуугаараа олонд танигдсан CHAKA LAND хамтлаг болон, Энэрэл нарын шинэхэн хамтралыг хүлээн авна уу.
“Чиний амьдралаар миний амьдралаар жаргалтай болно.”
Rdne & Khaliun- Havar Irlee
Цацагдсан огноо: 03/30
Хандалт: 111K
Тайлбар: Залууст зөв хандлага, эерэг бүхнийг түгээдэг бүжигчин хосуудын шинэхэн бүтээлийг хүлээн авна уу.
“Хаврын анхны бороонд хамтдаа норъё
Хамгийн дулаан үдэш хамт эморъё”
9SUULT-Hiisver
Цацагдсан огноо: 03/31
Хандалт: 42K
Тайлбар: Бүрхэг өдрүүдэд гуниглавал энэ дууг хань татаж, тайвширлыг мэдрээрэй.
“Би чамайг орхиод явахад эндээ үлдье хэвээрээ
Анхны чинь байсан хүн шиг салахгүй эндээ үлдье”









