Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нарыг тойрсон элдэв шуугиан дуусахгүй бололтой. Учир юу гэвэл саяхны нэгэн өдөр Жастин Бибер өөрийн инстаграм хуудаснаа 17 настай найз охин София Ричигийн зургийг байршуулснаас үүдэлтэй Селена тэр хоёрын хооронд ширүүхэн гэж хэлэхгүй ч "бяцхан дайн" өрнөөд авчээ.
Тэдний зургийн дор шүтэн бишрэгчид (ялангуяа Желенагийн фэнүүд) нь шинэ найз охиныг нь гоочилсон үг хэллэг бичиж байсан нь Жастиныг нэлээн бухимдуулж “Залуус аа, хэрэв элдэв хараал доромжлолоо зогсоохгүй бол би өөрийн инстаграм хаягаа хувийнх (зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүст харагддаг) болголоо шүү. Хэрэв та бүхэн жинхэнэ шүтэн бишрэгчид мөн л бол миний сайн хүнд ингэж хандаж болохгүй юмсан” хэмээн бичжээ.

Харин үүний дараахан түүний экс найз бүсгүй дуучин Селена жинтэйхэн үг бичсэн нь олны анхаарлыг ихэд татаж, ямар ч харилцаагүй болсон тэдний дунд хэсэг ширүүхэн яриа өрнөөд авсан юм. Тэрээр түүний зургийн дор “Чи олны дургүйцлийг хүлээн авч чадахгүй бол найз охиныхоо зургуудыг постлохоо л больчих. Инээдтэй юм. Зөвхөн та хоёрын хувьд энэ нь онцгой баймаар юм. Чи шүтэн бишрэгчиддээ бүү уурла, тэд чамд хайртай. Тэд хэн нэгнээс ч өмнө чамтай хамт байсаар ирсэн” хэмээжээ.
Харин Жастин мөчөөгөө өгсөнгүй, ийн бичжээ. “Олны анхаарлыг татах гэж зарим нэг хүн намайг ашиглаж, чичлүүлж байгаа нь хөгжилтэй ч бас гунигтай байна. Хүндэтгэе” “Би бусдын дургүйцлийг хүлээн авдаг нэгэн биш. Миний найзуудад болон бие биедээ ч эелдэг хандана гэж та бүхнийг найдаж байна. Бас мэдээж би белиберчүүддээ хайртай” хэмээжээ.

Эцэст нь Селена мөн л хүндхэн хариу барьсанаар тэдний харилцан яриа өндөрлөсөн юм. Тэрээр “Нэг нь олон удаа хуурч, чичлүүлсэн нөгөө нь уучилж, дэмжсээр байдаг нь харин хөгжилтэй гээч. Фэнүүд чинь уурлаж байгаад гайхах зүйл байхгүй ээ. Гунигтай юм. Хүндэтгэе” гэж бичжээ.
Тэрхүү зурганд нийт 598 мянга гаруй сэтгэгдэл үлдсэн (одоо ч өссөөр байгаа) юм. Селенагийн энэхүү хариу үйлдэл түүнийг хардсандаа ингэж байна гэж олон нийт үзэж байгаа нь ч оргүй зүйл биш аж.
Харин үүний дараахан шүтэн бишрэгчидээ хүндэлдэг гэдгээ илэрхийлж Селена дараах зургийг өөрийн истаграм хуудаснаа "Миний бүхий л амьдрал, Та бүхэн хамгийн чухал нь. Өдөр бүр дуртай зүйлийг минь хийх учир шалтгаан байдагт чинь баярлалаа" гэсэн үгстэйгээр байршуулжээ.
Зарим Белиберчүүд ч Селенаг дэмжиж #SelenaEndedJustinParty (Селена Жастины үдэшлэгийг төгсгөлөө) хаштагаар үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.
Харин чиний хувьд тэдний хэнийх нь зөв гэж бодож байна вэ?
Хэрэв Селена Гомез болон Жастин Бибер нарын доорх дуунаас гар утасныхаа дуудлаганд тохируулахыг хүсвэл:
- Мобикомын хэрэглэгч HiTONE кодыг 455 руу,
- Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455 руу илгээгээрэй

товчин дээр дарж дууг сонсох боломжтой








