
Язгуур соёлын үнэт өв "#ХҮН_ХӨГЖИМ" болсон Монгол хөөмийг "ГИННЕСИЙН_НОМ"-д бүртгүүлэх сорилтод амжиттай оролцлоо. 1308 хөөмийч нэгэн зэрэг "Халуун элгэн нутаг” дууг хөөмийлж “Дэлхийн дээд амжилт”-ын эзэн болсныг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгч Анжeла У, Рeгги Лу нар албан ёсоор зарлаж “БАТЛАМЖ”-аа гардуулан өглөө.
Хамгийн балчир хөөмийч гурван настай байсан бол хамгийн ахмад нь 80 настай хөөмийч байжээ. Энэ дээд амжилтыг тогтоохын тулд манай улсын хөөмийчид тал талаас цугларжээ.








