2013 онд уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа хойш BTS хамтлагийн гаргасан амжилтуудыг дурдаад байвал дуусамгүй.
Billboard ‘Top Social Artist’ шагналыг гурван жил, 2019 онд ‘Top Duo/Group’ шагналыг хүртсэнээс эхлээд 2019 оны Grammy Recording Academy-гийн албан ёсны гишүүн болж, Grammy-гийн шагналыг шийдвэрлэх хүмүүсийн нэгээр сонгогдоод амжсан юм.

Тус хамтлагийн 2019 оны 4 сарын 12-нд олны хүртээл болгосон “Map Of The Soul: Persona” цомог дэлхийн дахинд нийт 4 сая хувь борлогдон BTS хамтлагийг 2019 онд дэлхийн хэмжээнд ийм рекордонд хүрч буй анхны уран бүтээлчид болголоо.

Үүнээс гадна зургаан дуунаас бүтэх энэ цомогт Английн алдарт дуучин Ed Sheeran ч хувь нэмрээ оруулан, “Make It Right” дууг нь хамтран продюсерлажээ.

Цацагдсанаасаа хойш тавхан сарын дотор ийнхүү амжилтад хүрсэн энэ цомог бүтнээрээ англи хэл дээр бичигдсэн ганц ч дуу агуулаагүй, бүгд солонгос хэл дээр бичигдсэн нь хөгжмийн салбарт дэлхий дахины хэмжээнд амжилтад хүрэхийн тулд англи хэлээр дуулах хэрэгтэй гэх бичигдээгүй хуулийг ч ийнхүү эвдэж буй юм.
Цомогт бичигдсэн бүх дуунуудыг хамтлагийн гишүүд өөрсдөө зохиосон нь ч мөн мэргэжилтнүүдийн саашаалыг хүртээд байна.








