Люмино хамтлагийн зүгээс эхлүүлээд буй “Биелгээ хийхийг заагаач хө” давлагаанд монгол агуулгыг бүтээгч “Монгол Контент” ХХК-ий хамт олон нэгдлээ.
Тэд уг давлагаанд нэгдэхийг SPS телевиз, Монгол HD телевиз, On&Off продакшний хамт олонд уриаллаа.
Үндэсний онцлогоо агуулсан бий биелгээ бүжгээ мэддэг нь мэддэггүйдээ заацгаая уриатайгаар энэхүү давлагааг Люмино хамтлагийн зүгээс аравдугаар сарын 04-нд эхлүүлсэн юм.
Люмино хамтлагийн 20 жилийн ойн “Lumino Forever” тоглолтын хэвлэл мэдээллийн хамтрагчаар “Монгол Контент” ХХК ажиллаж байгаа билээ.








