"A-Sound" хамтлаг "Чи намайг" хэмээх шинэхэн уянгалаг дууныхаа клипийг өчигдөр толилууллаа.
Тус хамтлагийн шинэ цомогт орсон энэхүү дууны үг, аяыг аргил гитарчин Д.Мөнхболд зохиожээ.
Дашрамд дурдахад, "A-Sound" хамтлаг хоёрдугаар сарын 14-ний Гэгээн Валентины өдөр "Forever" тоглолтоо Crocus Event Hall-д хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна.
Тоглолтын тасалбарыг easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой бөгөөд ширээ захиалгыг 94741404 утсаар өгөх боломжтой.








