Дэргэдээ хэн нэгнийг суулгаад хамтдаа аялал гарна гэдэг ашиг тустай. Ус задлуулах, халуун өдөр хөлөрвөл арчуулах, хөгжим солих гээд тэдний давуу тал зөндөө. Гэхдээ нэгэн залуу ямар ч давуу тал мэдрэхгүй байгаагаа, тэр дундаа байнга хамт аялдаг эхнэрийнхээ гаргадаг хөгжилтэй ч гэмээр нэг бодлын гомдмоор ч юм шиг занг олон нийтэд хошин байдлаар ил болгожээ.
Түүний аяллын замд авдаг дараах гэрэл зургууд л яг юу гэх гээд байгааг бэлхнээ илтгэх болно. Тэрээр аяллын замд байнга унтдаг эхнэрийнхээ талаар ярихдаа "Тэр машинд ороод л хүүхэд шиг нам унтчихдаг. Нэг удаа галт тэргээр явахад ч мөн тэр ороод л унтаад өгсөн" хэмээжээ.
Тэрээр энэхүү зургийн цувралаа "Аюулгүй зам ба миний унтамхай эхнэр бид хоёрын хөгжилтэй селфинүүд" хэмээн нэрийджээ.





























