Хэрэв та санаж байгаа бол 2017 онд BBC-ийн шууд эфирт ярилцлага өгч байсан нэгэн профессорын хоёр хүүхэд өрөөнд нь гэнэт орж ирснээр цахим орчин дахь хөгжилтэй явдлыг нэгээр нэмсэн билээ. Тэгвэл профессор Роберт Келли "хэргийн эздийн" одоогийн зургийг саяхан хуваалцжээ.
Келли тухайн үед Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдлын талаар BBC-д гэрээсээ ярилцлага өгч байсан юм. Гэтэл дөрвөн настай охин Марион өрөөнд бүжиглэн орж ирж, түүний араас есөн сартай дүү Жеймс хөлд оруулагч дугуйтай тэрэгтэйгээ "нэвтэрсэн". Улмаар сандарсан ээж Ким Жона араас нь өрөөнд "шарван" орж ирж хоёр хүүхдээ гаргах гэж оролдсон нь бичлэгт үлдэж, гэр бүл тэр даруйдаа дэлхий даяар танигдсан билээ.
Тус бичлэгийг үзэгчид “BBC Dad” буюу “BBC-ийн аав” хэмээн нэрлэсэн бөгөөд хожим цар тахлын үеэр гэрээсээ ажиллах хүмүүс олширсноор бичлэг дахин олны анхаарлыг татаж цахим орчинд тархсан юм.
Харин Келли есдүгээр сарын 28-нд X платформд гэр бүлийнхээ шинэ зургуудыг нийтлээд тайлбартаа “Жеймс одоо 10 настай, Марион 13 настай” хэмээн бичжээ.



4593






