АНУ-ын Стэнфордын их сургууль K-pop-ийн BTS хамтлагийн ахлагч, Ким Намжүн буюу RM-ээс санаа авсан хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулжээ.
“Namjooning: And Other Well-Being Inspiration from BTS” нэртэй хичээлээр RM-ийн амьдралын хэв маяг, дадал зуршлаас санаа авч, сэтгэцийн эрүүл мэнд болон сайн сайхан амьдралын тухай судлах юм.
Стэнфордын их сургуулийн мэдээлснээр RM нь сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралын талаарх өөрийн үзэл бодол, хандлагаараа олонтаа эш татагддаг нь энэхүү хичээлийг санаачлахад нөлөөлжээ.
“Namjooning” гэдэг нь RM-тэй холбоотойгоор бий болсон нэр томьёо бөгөөд байгальд цаг өнгөрүүлэх, дугуй унах, урлагийн бүтээл сонирхох, ном унших зэрэг үйл ажиллагааг илэрхийлдэг байна.
Тус хичээлээр үүнээс гадна нойр, сэтгэл түгшилт, өөрийгөө хайрлах, өөрийгөө танин мэдэх, хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл заслын эмчилгээ болон эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бусад сэдвийг судлах ажээ.
Хичээлийг Стэнфордын их сургуулийн Эрүүл мэнд, сайн сайхан байдлын асуудал хариуцсан дэд проректорын орлогч, Vaden Health Services-ийн гүйцэтгэх захирал Жеймс Р. Жейкобс удирдан явуулна.


376











