BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo өөрийн хамгийн их мөнгө зарцуулдаг зүйлээ илчилж, үзэгчдийг гайхшруулжээ.
Арваннэгдүгээр сарын 8-нд JTBC телевизийн “Please Take Care of My Refrigerator” нэвтрүүлэгт BLACKPINK хамтлагийн Jisoo болон ATEEZ хамтлагийн San, Wooyoung нар зочноор оролцсон байна.
Нэвтрүүлгийн үеэр Jisoo хамгийн их мөнгө зарцуулдаг зүйл нь гар утасны тоглоомын худалдан авалт гэдгийг хэлжээ. Тэрбээр “Нэгдүгээрт тоглоомын худалдан авалт, хоёрдугаарт хоол хүргэлт. Би тоглоом тоглож, хоол захиалж иддэг” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр “Зөвхөн нэг цаг үлдлээ, 300 хувийн үр нөлөөтэй’ гэсэн цонх гарч ирэхээр нь худалдаж авдаг. Гэтэл худалдан авсанд баярлалаа гээд ‘3000 хувийн үр нөлөөтэй’ гэж гарч ирэхээр нь дахиад л авчихдаДахиж юм худалдаж авахгүй гэж өөртөө хэлдэг ч нэг цагийн дотор амжиж авах ёстой болдог. Тэгээд хугацаа дуусахаас 10 минутын өмнө бараануудыг дахин шалгаад, дахиад худалдаж авна. Энэ хэзээ ч дуусдаггүй” гэжээ.
Үүнийг сонссон нэвтрүүлгийн хөтлөгч Ahn Jung Hwan “Чи ёстой амархан автдаг юм байна” хэмээн хошигносон байна.
Түүнчлэн Jisoo тоглоомдоо идэвхтэй оролцдогийнхоо ачаар нэгэн тоглоомын гильдийн ахлагч хүртэл болж байжээ. Тэрбээр “Нэг өдөр гильдийн ахлагч гэнэт тоглоомоо орхиод явчихсан. Тэгээд би түүний оронд ахлагч болсон. 20 хүнийг удирдах хэрэгтэй болсон юм. Үнэхээр хэцүү байсан учраас больсон. Би нийтдээ хоёроос гурван удаа гильдийн ахлагч болж байсан” хэмээжээ.

399