BIGBANG хамтлагийн экс гишүүн Seungri гэрлэсэн бөгөөд ирэх оны эхээр анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа талаар мэдээлжээ.
Мягмар гарагт хосууд нэгдүгээр сард хүүгээ төрсний дараа хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Харин Seungri лхагва гарагт хэвлэлд өгсөн тайлбартаа тэд аль хэдийн гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсоор гэр бүл болсноо мэдэгджээ. Мөн гэрлэхээсээ өмнө жирэмсэн болсон гэх таамаглалыг няцаасан байна.
Хосууд Каннам дүүрэгт байртай бөгөөд хурим хийх төлөвлөгөөгүй байгаа аж.
Энэхүү мэдээлэл гарахтай зэрэгцэн Seungri наймдугаар сард Каннам дүүргийн нэгэн ресторанд болсон зодооны хэрэгт холбогдон эрүүгийн гомдол гаргуулаад байгаа юм.
30 гаруй насны эрэгтэй цагдаад гомдол гаргаж, Seungri болон түүний танилуудыг биед нь халдсан, заналхийлсэн, хууль бусаар хорьсон хэмээн буруутгажээ.
Үүний дараа JTBC телевиз тухайн рестораны хяналтын камерын бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна. Бичлэгт Seungri сожү архины шил авч, гомдол гаргагчийн зүг хөдөлж байгаа, мөн ямар нэгэн зүйл өшиглөж буй мэт харагдах хэсгүүд гарчээ.
Тухайн гомдол гаргасан эрэгтэйн мэдэгдсэнээр Seungri зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой гэх танил талаараа сүрдүүлсэн аж.
Seungri 2006 онд BIGBANG хамтлагийн гишүүнээр урлагийн замналаа эхлүүлсэн. Гэвч 2019 онд Burning Sun дуулианы гол холбогдогчдын нэг болсныхоо дараа хамтлагаасаа гарч, урлагийн салбараас бүрмөсөн гарч байгаагаа зарласан юм.
Тэрээр биеэ үнэлэх үйлчилгээ зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, хүндрүүлэх нөхцөлтэй халдлагыг өдөөн хатгасан зэрэг олон хэрэгт буруутгагдан шүүхээс 18 сарын хорих ял сонссон байна.
Seungri ялаа эдэлж дуусаад 2023 оны хоёрдугаар сард суллагджээ. Түүнээс хойш тэрээр энтертайнмент салбараас ихэвчлэн хол байж, хааяа гадаад улсуудад олон нийтийн арга хэмжээнд оролцох болсон байна.
BIGBANG хамтлагийн экс гишүүн Seungri гэрлэсэн бөгөөд ирэх оны эхээр анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа талаар мэдээлжээ.
Мягмар гарагт хосууд нэгдүгээр сард хүүгээ төрсний дараа хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарсан юм. Харин Seungri лхагва гарагт хэвлэлд өгсөн тайлбартаа тэд аль хэдийн гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсоор гэр бүл болсноо мэдэгджээ. Мөн гэрлэхээсээ өмнө жирэмсэн болсон гэх таамаглалыг няцаасан байна.
Хосууд Каннам дүүрэгт байртай бөгөөд хурим хийх төлөвлөгөөгүй байгаа аж.
Энэхүү мэдээлэл гарахтай зэрэгцэн Seungri наймдугаар сард Каннам дүүргийн нэгэн ресторанд болсон зодооны хэрэгт холбогдоод байна.
30 гаруй насны эрэгтэй цагдаад гомдол гаргаж, Seungri болон түүний танилуудыг биед нь халдсан, заналхийлсэн, хууль бусаар хорьсон хэмээн буруутгажээ.
Үүний дараа JTBC телевиз тухайн рестораны хяналтын камерын бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна.
Бичлэгт Seungri сожү архины шил авч, гомдол гаргагчийн зүг хөдөлж байгаа, мөн ямар нэгэн зүйл өшиглөж буй мэт харагдах хэсгүүд гарчээ.

694