10 сарын 3 болон 4-ний өдрүүдэд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2026” арга хэмжээ Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдана.
Япон Улсад суралцах сонирхолтой хүн бүрт зориулан Японы 9 их дээд сургууль өөрсдийн танилцуулгыг хийхээс гадна Японы Элчин сайдын яамнаас Засгийн газрын тэтгэлэгт (MEXT) хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх болно.
Мөн бид дараах үйл ажиллагааг Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд хүргэх болно.
- Тэтгэлэг олгодог албан ёсны байгууллагуудаас тэтгэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл авах.
- Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
- Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU) -ын хими, физикт хэрхэн бэлдэх вэ үйл ажиллагаа зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.
Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-17:00 цаг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.


7403






