
BLACKPINK хамтлагийн Rosé удахгүй гарах “New Trick” дуугаараа Apple компанитай хамтран ажиллаж байгаа талаар түүний харьяалагддаг The Black Label агентлаг өнөөдөр мэдээлжээ.
“New Trick” дууны клип нь Apple-ийн “Shot on iPhone” аяны үргэлжлэл болох бөгөөд хамгийн сүүлийн үеийн iPhone 18 Pro утсаар зураг авах аж.
Тус клипийг BLACKPINK-ийн “Jump” дууны клипийг найруулсан Дэйв Майерс найруулжээ.
Rosé өөрийн Instagram хуудсаараа дамжуулан 15 секундын тизер хуваалцсан байна. Тизерт тэрээр “new trick” болон “Shot on iPhone 18 Pro” гэсэн бичигтэй нил ягаан өнгийн чихэр барьсан нь дүрслэгджээ.
Rosé Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг дууг хэрхэн бүтээсэн талаараа “Энэ дууг маш завгүй долоо хоногийн үеэр, Нью-Йоркт болсон Met Gala-гаас хоёр хоногийн дараа бичсэн. Бид маш хөөрхөн дууг амжилттай бүтээсэн. Магадгүй бидний хамтдаа хийсэн хамгийн өхөөрдөм бүтээл байх. ...
Магадгүй "Apt." хамгийн хөөрхөн нь байж болох юм. Гэхдээ үүнийг та нар миний өмнөөс дүгнэж болно” хэмээн хэлсэн байна.
“New Trick” дуу бүрэн хувилбараараа Есдүгээр сарын 18-ны өглөөний 08:00 цагт цацагдана.








