
Ирландын Dublin City University-ийн DCU Business School-оос олгодог энэхүү тэтгэлэг нь Дижитал Маркетинг хөтөлбөрт суралцах магистрийн нэг оюутны сургалтын төлбөрийг бүрэн хариуцдаг. Тэтгэлэг нь Ирландын нэрт хэвлэл мэдээллийн удирдагч John Thompson-ийн дурсгалд зориулан 2008 онд байгуулагдсан.
Тэтгэлгийн онцлог
- Жил бүр 1 оюутанд олгоно.
- Европын Холбооны болон Европын Холбооны бус улсын оюутнуудад нээлттэй.
- Сургалтын төлбөрийг 100% хариуцна.
Зорилго
- Дижитал маркетинг болон онлайн сэтгүүлзүйн уялдааг хөгжүүлэх
- Бизнес, сэтгүүл зүй болон бусад чиглэлийн төгсөгчдийг дэмжих
- Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, маркетингийн ойлголтыг гүнзгийрүүлэх
Хамрагдах шаардлага
- DCU-ийн дижитал маркетинг хөтөлбөрт эхлээд өргөдөл гаргасан байх
- Хөтөлбөрт тэнцсэний дараа тэтгэлэгт өргөдөл гаргах
Бүрдүүлэх материал
- CV
- 250 үгтэй эссе
- Сурлагын дүнгийн хуулбар эсвэл дипломын баталгаа
Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 7-р сарын 30
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.








