
BTS-ийн Gwanghwamun-д болсон тоглолт зөвхөн тайзан дээрх үзүүлбэрээрээ бус, дэлхийн стриминг зах зээлийг доргиосон үйл явдал боллоо.
Тус тоглолтын livestream нь Netflix дээр нийт 77 улсад №1-т бичигдэж, тэр дундаа Америк, Англи зэрэг хамгийн өрсөлдөөнтэй зах зээлүүдэд тэргүүллээ.
Тус тоглолтыг газар дээр нь хэдэн арван мянган үзэгч үзсэн бол дэлхий даяар Netflix-ээр 3 сая гаруй хүн үзсэн байна.
Интернэт хэрэглэгчдийн хэлж байгаагаар Америкт өмнө нь зөвхөн "Squid Game" болон "All of Us Are Dead" ийм амжилтад хүрч байжээ.
Интернэтэд буй сэтгэгдлүүдээс:
- Баяр хүргэе. АНУ болон Их Британид №1 байна гэдэг бол үнэхээр гайхалтай.
- Gwanghwamun дээрх төрийн хяналт утгагүй байсан, HYBE ч бас их дургүй хүрмээр, гэхдээ BTS дэлхий даяар тэргүүлж байгаа нь үнэн.
- BTS дэлхий даяар ноёрхож байгаа нь тодорхой.
- Netflix амжилттай хөрөнгө оруулалт хийсэн бололтой.
- Ваа, 70 гаруй улсад №1, манай улсыг сурталчилж байгаа бүхэн сайн шүү, ёстой гоё.
- Шүүмжлэл үнэхээр хэрээс хэтэрсэн байсан. Баяр хүргэе баяр хүргэе
- Тэднийг шүүмжлэх гэсэн постууд бараг халуун сэдвүүдийг дүүргэсэн, гэхдээ фэндомууд ийм л байдаг байх. Манай артистууд амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг, баяр хүргэе баяр хүргэе.
- Wow, ямар ч байсан BTS бол BTS.
Эх сурвалж: All Kpop








