
CORTIS нь NBA All-Star Week-ийн томоохон арга хэмжээ болох “Celebrity Game” дээр тоглолт хийх анхны K-pop хамтлаг болж байна.
CORTIS нь хоёрдугаар сарын 13-нд Калифорни мужийн Kia Forum-д зохион байгуулагдах “2026 Ruffles® NBA All-Star Celebrity Game”-ийн хагас цагийн шоуг толилуулах юм.
NBA болон ESPN тэднийг танилцуулахдаа, CORTIS нь “Celebrity Game”-ийн түүхэнд хагас цагийн тайзнаа тоглолт хийж буй анхны K-pop уран бүтээлч гэдгийг онцолжээ. Мөн тус хамтлаг нь NBA-тай ойр хамтран ажилладаг, лигийг сурталчилж, олон нийтэд таниулдаг элч буюу “Friends of the NBA” гэдгийг дурдсан байна.
“Celebrity Game” нь NBA-ийн хуучин тоглогчид, Холливудын жүжигчид, хөгжимчид болон төрөл бүрийн салбарын алдартнууд баг болон хуваагдан өрсөлддөг арга хэмжээ юм. Энэ нь NBA All-Star Week-ийн гол эвентүүдийн нэг бөгөөд АНУ даяар ESPN-ээр шууд дамжуулан цацагддаг.
Сүүлийн үед CORTIS нь Хойд Америкийн зах зээлд спорт ба энтертайнментыг хослуулсан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.








