
2026 оны Грэммигийн талаар мэдэх ёстой бүх мэдээллийг доороос уншаарай.
2026 ОНЫ ГРЭММИ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?
68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол 2026 оны хоёрдугаар сарын 1-ний ням гарагт Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болно. АНУ-ын CBS сувгаар шууд дамжуулна.
Үндсэн ёслолоос гадна, телевизээр гардаггүй шагналууд болон нэмэлт үзүүлбэрүүдийг багтаасан Grammy Premiere Ceremony нь үндсэн шоунаас өмнө Recording Academy-ийн YouTube суваг болон live.GRAMMY.com дээр шууд дамжина.
2026 ОНЫ ГРЭММИГИЙН УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛЫГ ХЭРХЭН ҮЗЭХ ВЭ?
Албан ёсны “GRAMMY Live From The Red Carpet” тусгай нэвтрүүлэг ёслолоос өмнө цацагдана.
- live.GRAMMY.com
- Recording Academy-ийн YouTube
- TikTok хуудас

2026 ОНЫ ГРЭММИГ ХЭН ХӨТЛӨХ ВЭ?
Trevor Noah зургаа дахь жилдээ дараалан Грэммиг хөтөлнө. Recording Academy-ийн мэдээлснээр, энэ нь түүний сүүлчийн удаа Грэмми хөтлөх жил юм.
2026 ОНЫ ГРЭММИД ХЭН ТОГЛОЛТ ХИЙХ ВЭ?
Recording Academy-аас энэ ням гарагт болох ёслолд тоглолт хийх уран бүтээлчдийг зарлаад байна. Үүнд:
- Justin Bieber
- Sabrina Carpenter
- Clipse
- Pharrell Williams
Энэ жил "Best New Artist" ангиллын тоглолтын хэсгийг дахин оруулж байгаа бөгөөд энэ ангилалд нэр дэвшиж байгаа бүх 8 нэр дэвшигч тайзнаа гарна:
- Addison Rae
- Alex Warren
- KATSEYE
- Leon Thomas
- Lola Young
- Olivia Dean
- SOMBR
- The Marías

2026 ОНЫ ГРЭММИД ХЭН ХЭН НЭР ДЭВШСЭН БЭ?
Энэ жил Kendrick Lamar нийт 9 номинацид нэр дэвшсэнээр тэргүүлж байна. Үүнд:
- GNX — Оны шилдэг цомог
- SZA-тай хамтарсан “Luther” — Оны бичлэг, Оны дуу
Түүний араас Lady Gaga 8 номинацид нэр дэвшиж, 2010 оны өөрийн рекордыг эвдлээ.
Бусад тэргүүлэх уран бүтээлчид:
- Bad Bunny, Sabrina Carpenter, Leon Thomas — тус бүр 6
- Doechii, Clipse, SZA, Tyler the Creator — тус бүр 5
Оны шилдэг цомогт нэр дэвшсэн бүтээлүүд:
- Kendrick Lamar — GNX
- Clipse & Pharrell Williams — Let God Sort ’Em Out
- Bad Bunny — DeBÍ TiRAR MáS FOToS
- Justin Bieber — Swag
- Sabrina Carpenter — Man’s Best Friend
- Lady Gaga — Mayhem
- Leon Thomas — Mutt
- Tyler the Creator — Chromakopia
Оны шилдэг дуу:
- Bad Bunny — “DtMF”
- Billie Eilish — “Wildflower”
- Sabrina Carpenter — “Manchild”
- Doechii — “Anxiety”
- Kendrick Lamar & SZA — “Luther”
- ROSÉ & Bruno Mars — “APT.”
- KPop Demon Hunters — “Golden”
Оны шилдэг бичлэг:
- Bad Bunny — “DtMF”
- Billie Eilish — “Wildflower”
- Sabrina Carpenter — “Manchild”
- Doechii — “Anxiety”
- Kendrick Lamar & SZA — “Luther”
- ROSÉ & Bruno Mars — “APT.”
- Chappell Roan — “The Subway”
Оны шинэ уран бүтээлч:
- Addison Rae
- Alex Warren
- KATSEYE
- Leon Thomas
- Lola Young
- Olivia Dean
- SOMBR
- The Marías
Онцлох түүхэн баримтууд:
- Анх удаа 3 рэп цомог (GNX, Let God Sort ’Em Out, Chromakopia) Оны шилдэг цомогт нэр дэвшив
- Bad Bunny — испани хэл дээрх уран бүтээлээрээ цомог, дуу, бичлэгийн ангилалд зэрэг нэр дэвшсэн анхны уран бүтээлч
- “Golden” болон “APT.” — K-pop дуу анх удаа Оны дуу, Оны бичлэг ангилалд нэр дэвшлээ
2026 ОНЫ ГРЭММИД ХЭН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ВЭ?
Одоогоор цөөн хэдэн нэр зарлагдсан том одууд байна:
- Harry Styles
- Doechii
Эх сурвалж: Marieclaire








