
Yolo.mn сайтын зүгээс сар бүр Монгол уран бүтээлчдийнхээ цацсан шинэхэн дуунуудыг танилцуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард дуучид маань ямар шинэ уран бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаасан бол? Хамтаа сонирхоцгооё.
BAYARTSENGEL – HAIR NI UNDUR UU
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 3
Үзэлтийн тоо: 120,093
“Эрвээхэй адил охидууд минь эрхлэхээс өөрөөр яах вэ
Инээлгэж яваа найзууддаа баярлахаас өөрөөр яах вэ
Эрхэмсэг бүхнийг хүртэх ёстой эмэгтэй хүнийг таашгүй ч
Энэ л хөгжимд бүжиглэх ийм л сайхан охиодоо бид хайрлахаас өөрөөр яах вэ”
ZOLBOO – TSEG
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 10
Үзэлтийн тоо: 226,102
“Цэг тавьсан газраа би хэзээ ч эргэж ирэхгүй
Тэг тооноос бүхнийг эхлүүлнэ, гэхдээ чамгүйгээр
Шилээ харуулсан бол би дахиад эргэж харахгүй
Шинээр эхэлсэн бол би чамд зай гаргахгүй”
MAGNET BRAIN – DOLOON BURHAN
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 13
Үзэлтийн тоо: 387,974
“Хүний нутгийн салхи халуурч л, бүлээрч л байна
Үүрэх тавиланг туулахдаа хорвоогийн өнгийг үзнэ”
MOTIVE & DUULIM – CHI NADAAS...
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 17
Үзэлтийн тоо: 60,208
“Чи минь явахдаа юуг үлдээв, зүрхний гүнд гуниг үлдээж
Өөр нэгнийг хайрласан тэр харцаа шаналсан сэтгэлд минь үлдээгээ юу”
SERYOJA – HUUHELDEI
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 18
Үзэлтийн тоо: 411,868
“Хэрвээ зөвхөн чи л биш бол
Хэлээ тас хазаад өнгөрнө өө, зөнгөөрөө би
Хорвоо дээр чи байгаа болохоор
Хоёр хувааж чадахгүй юм байна”
UGE & DAVAANYAM – HAIRTSAG (Garts S2 OST)
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 21
Үзэлтийн тоо: 95,932
“Хүмүүс хүнээ байгаад ухамсаргүй адгуус болоод байна
Хүмүүс хүнээ байгаад ухаан санаа ядуус болоод байна
Хархны нийгэмд, харахгүй нэг юм
Тамын тогооны галаа бид өөрсдөө өрдсөөр байна”
SERYOJA & KAIRU – DULAAHAN TSAS
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 21
Үзэлтийн тоо: 342,874
“Чи бол дулаахан цас
Чихрээ чамд өгөөд өөрөө долоосон цаас”
NENE – GANTSAARAA
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 23
Үзэлтийн тоо: 68,590
“Ганцаараа удаан явлаа би
Харцаараа хайр нэхнэ гэхдээ ганцаараа”
KENJI – CHILL
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 24
Үзэлтийн тоо: 27,727
“Багахан зүйлээс эрч хүчийг мэдрээд үз
Буруу бүхнээс шалтаг биш санааг ол”
MXRNINGSTAR – ITGEL UNEMSHIL
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 25
Үзэлтийн тоо: 82,511
“Итгэл үнэмшлээ сэтгэлдээ үлдээгээд
Тэнгис далайгаас тэнгэрийн уудамд салхи хүлэглэнэ”
B TAMIR – BAYARLALAA
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 27
Үзэлтийн тоо: 84,215
“Өглөө сэрнэ, миний охин дуу аялна
Ямар азаар ингэж яваадаа их баярлана
Бурхан байвал өгсөн бүхэнд чинь баярлалаа
Энэ бүхнийг өгсөн амьд бурхаддаа их баярлалаа”
GANGBAY – NABOR
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 29
Үзэлтийн тоо: 86,948
“Зүрх зүснэ эмэгтэй минь, би ч гэсэн зүрхтэй хүн
Ядаж талыг нь үлдээ, чамайг хайрлах гэсэн юм”
SHUWU - ALRIGHT
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 29
Үзэлтийн тоо: 30,794
“I’ve been tryna make it out the mud all my life
I used to smoking herbs and sip that wok, getting high”
ERDENECHIMEG & MRS M – UULS
Цацагдсан өдөр: Аравдугаар сарын 29
Үзэлтийн тоо: 136,740
“Харанхуй уулсын цаагуур чи минь надаас түр нуугдсан уу
Хадга асга шиг намайг чи хүлээнэ”
Танд аль дуу хамгийн их таалагдсан бэ?








