
BTS-ийн V болон BLACKPINK-ийн Jennie нар шинэ зургаасаа болж дахин болзож байгаа гэх цуурхалд өртлөө.
Саяхан тэд хоёул Tyler, The Creator-ийн Сөүл хотод болсон тоглолт дээр харагдсан байна. V хамтлагийн гишүүд J-Hope, RM нартайгаа хамт очсон бол Jennie ганцаараа тоглолтыг үзжээ.

BTS-ийн гурван гишүүн Tyler-тэй тайзны ард уулзсан байна.

Удалгүй Jennie өөрийн зургаа нийтэлж, мөн түүнтэй уулзсанаа харуулжээ.

Тэд хоёул Tyler-аас авсан ижил мерч бэлгийг харуулсан байв.
Ингэж нэг дор, нэгэн зэрэг харагдсан нь тэднийг болзож байгаа гэх цуурхлыг дахин өдөөсөн байна.








