
Нарлаг дулаахан, бороо шивэрсэн зуны өдрүүд үргэлжилсээр л. Yolo.mn сайтын зүгээс хип хоп, R&B урсгалын хөгжим сонирхдог залуустаа зориулан сар бүр Монгол уран бүтээлчдийнхээ цацсан шинэхэн дуунуудыг танилцуулж байгаа билээ.
Нийтлэлийнхээ өмнөх дугаарт долоодугаар сарын эхэнд цацагдсан уран бүтээлүүдийг сонирхуулсан бол энэ удаад долоодугаар сарын сүүлд цацагдсан шинэхэн дуунуудыг сонирхуулж байна.
Хэн хэн, ямар дуу цацаж сонсогч, фенүүддээ баярлуулсан бол? Хамтдаа сонирхоцгооё.
- B TAMIR x HOIDAAV – NOOROG
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 22
Үзэлтийн тоо: 86,064
“Диваажинд очоод үзнэ 2pac-ийн тоглолтыг...”
- HAWAR – HARDAASHINZ ft XP
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 24
Үзэлтийн тоо: 13,875
“Нүд рүү минь хар, худлаа бүү ярь
Чихийг минь хаа, хувцсаа бүү тайл”
- ICE TOP x NICITON – ХАМТДАА АМЬДРАХ САЙХАН
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 24
Үзэлтийн тоо: 59,948
“Хайр сэтгэлээс зүрх лүү үг үүрдийн зам
Харин амьдрал зуурдын аялал зүрхний жим”
- 168 – DEMII TENEEL
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 25
Үзэлтийн тоо: 8,081
“Дэмий тэнээл
Тэгээл дэмий тэнээл, тэнээл ээ”
- LIMIT KING x SHUWU – DEJA VU
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 26
Үзэлтийн тоо: 122,103
“Баянхошуунаас гарсан хамгийн ядуу реппер
Гэхдээ одоо ойрхон харагдаж байна дэлхийн дээвэр”
- THE WASABIES - САЙН БАЙНА УУ, САНААНДГҮЙ ХОНГОР МИНЬ
Цацагдах өдөр: Долоодугаар сарын 26
Үзэлтийн тоо: 431,172
“Дэрэн дээрээс толгой өндийж, толгой яаран гүйлээ
Дэлхий ертөнц урьдын адил эргэн эргэсээр”
МУГЖ, поп дива Т.Ариунаагийн уг дууг Wasabies хамтлагийн охид маань өөрсдийн хэв маягаар шинэчлэн дуулжээ.
- ROOCKIE – BAIRNII GADAA ft MONDA
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 28
Үзэлтийн тоо: 10,177
“Би байрны гадаа авна зарна, авна зарна
Хайр нь дуудсан ч авна зарна, авна зарна
Мань гурван хүүтэй ажил хийнэ наашаа цаашаа
Яаж хийхийг минь битгий заа”
- SIENTE x MEGONEX – BABY BOO
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 29
Үзэлтийн тоо: 12,513
“Харц тулахад улам миний хайрыг хурцална
Хамт байхад улам миний сэтгэл буцална”
- AMRA x OWOL – ZUUD
Цацагдсан өдөр: Долоодугаар сарын 31
Үзэлтийн тоо: 33,330
“Зүүдний мананд чамайг би хайлаа
Зүйрлэшгүй хайранд чинь умбалаа”








