
ТЭСО Групп нь ирээдүйн "оч"-ийг асаах, залуусын боловсрол, нийгмийн идэвх, практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор их дээд сургуулиудын оюутнуудын дунд бүтээлч байдал, хүсэл сонирхлыг нь дэмжиж, хөгжүүлэхээр "SPARKDAY" төслийн уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Оюутан залуусын анхааралд:
- Та бүртгэл үүсгэхдээ багаа бүрдүүлсэн байх шаардлагатай ба баг тус бүрийн гишүүдийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөнө.
- Баг 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна. (3+1 Удирдагч багштайгаа заавал оролцоно)
- 3,4-р курсийн оюутнууд хамрагдана. ( Тухайн сургуульд идэвхтэй суралцаж буй оюутан залуус)
- Орон нутгаас оролцох боломжтой.
"SPARKDAY" төслийн уралдааны бүртгэл 3-р сарын 14-өөс 03-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/8s3UFGYT5t










