Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, 10-р сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.
Сургалтад хамрагдсан 160 хүүхдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд Фүлхэм клубийн бэлтгэлд хамруулах болно.









