Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдийн 2024” олон улсын VIII наадмын спортын Диф Чөлөөт бөхийн төрөлд 52кг жинд О.Баярсайхан Алтан медаль хүртлээ.

-143933-597764263.jpeg)
Наадам 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна. Монгол улсаас спортын 9 төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Үүнд:
Самбо бөх-15
Модон барилдаан-6
Уран сайхны гимнастик-4
Хапсагай-6
Шатар-5
Бүжгийн спорт-3
Кураш бөх-10
Бүстэй бөхийн барилдаан-8
Диф Чөлөөт бөх-2
Албаны хүн-4
Тус наадам нь спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдөнө.








