
Зориг сангийн Монголын Залуу Эрдэмтэн хөтөлбөр буюу The Mongolian Young Scholars Program (MYSP) зарлагдлаа!
MYSP хөтөлбөр нь ЕБС-ын сурагчдад гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах талаарх мэдээллийг 7 хоногийн турш сонирхолтой семинараар дамжуулан олгодог хөтөлбөр юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар
- 7 хоногийн турш дэлхийн шилдэг их сургуулийг оюутан төгсөгчдөөс суралцах
- Ментортой болж, тэдний туршлагаас суралцах
- Гадаадад суралцах талаар цогц мэдлэгтэй болох
- Өөртэйгөө ижил зорилготой найзуудтай болох
Тавигдах шаардлага
- ЕБС-ын 10-12-р ангийн сурагч байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Гадаадын их сургуулиудад суралцах чин хүсэлтэй байх
- Төрийн өмчийн сургуульд сурдаг бол давуу тал болно
Өргөдөл хүлээн авах хугацаа
2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23:59
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.








