Өсвөр насны хүүхдүүдэд өөрийн дансаа хариуцах, санхүүгээ удирдах, мөнгөө зөв зохистой ухаалгаар зарцуулах хүсэл бий. Гэвч энэ насныханд бүрэн тохирох дижитал хэтэвч хомс. Өнөө л дасал болсон ижил цэс, нил өнгөтэй аппликэйшнүүд түгээмэл![]()
Тэгвэл Голомт банк 29 жилийн босгон дээрээ хүүхэд багачуудад нэгэн гэнэтийн бэлгийг барьж байна. Юу вэ гэж үү?
Энэ бол шинэ үеийнхэнд тусгайлан зориулсан “SocialPay Junior” аппликэйшн юм.

7-18 насны хүүхдүүдэд санхүүгийн боловсролыг илүү өнгөлөг, өгөөжтэй хүртэх боломжийг олгож буй тус дижитал хэтэвчний онцлох функцуудтэй танилцацгаая.
SocialPay Junior аппликэйшний онцлох функцууд:

Дээрх олон нэмэлт цэснээс гадна дараах өргөн боломжийг ч санал болгож байна.
- Голомт банкны Smart Kiosk буюу шинэчлэгдсэн ATM-ээс бэлэн мөнгө авах, хуримтлал үүсгэх, SocialRun тоглоом тоглож оноо цуглуулж урамшуулал авах, үзвэр үйлчилгээний тасалбар авах болон бусад бүх төрлийн онлайн худалдан авалт зэргийг авах боломжтой.
- Найзууд хэсэгт өөрийн дотнын найзуудаа нэмэн мөнгө илгээх, нэхэмжлэх үйлдлийг илүү хурднаар хийх боломжтой. Үүнээс гадна найзын тань ашиглаж буй Theme өөрт таалагдаж байвал хуулж ашиглах, nickname зэрэг өгөх боломжтой.
- Гүйлгээний түүхээ /хуулга/харах боломжтой. SocialPay 3.0 аппликэйшн дээр зөвхөн SocialPay-ээр л хийсэн гүйлгээний түүх харагддаг бол SocialPay Junior-н хувьд интернэт банкаар хийсэн гүйлгээний түүх харж болдогтой адил давуу талтай юм.
“SocialPay Junior”аппликэйшны ялгарал юу вэ?
-115832-1444433923.jpeg)
Утсандаа суулгаад ухаалгаар санхүүгээ удирдах, илүү өнгөлөг олон сонголтыг нэг дороос ашиглах боломж бүхий “SocialPay Junior”аппликэйшныг яг одоо утсандаа суулгаарай








