
Нэгдүгээр сарын 17-нд “Harper’s BAZAAR Korea” сэтгүүлээс V-гийн тэс өөр мэдрэмж төрүүлэх зургуудыг дэлгэлээ. Тус зураг авалтын гол агуулга нь “Цэнхэр луу” юм.
Түүний урт цэнхэр үс, гүн хурц нүд, бага зэргийн нойрмог ч юм шиг төгс царай, поз зэрэг бодит бус мэт дүрслэлүүд нь яг л аниме, манганы гол дүрийг санагдуулна. Зураг авалтыг Harper’s BAZAAR Korea болон Celine брэнд хамтран ажиллажээ.
Мөн олон тооны сурталчилгааны самбар, LED дэлгэцүүд, Өмнөд Солонгосын ихэнх газрууд түүний зургийг гаднаа байршуулжээ.
















