УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент—2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ. Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна. Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 - 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?
- Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
- Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
- Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
- Багаар ажиллах ур чадварт суралцах
- Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9
Онлайн анкет нь дараах хэсэгтэй:
- Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
- Видео бичлэг “Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
- Эсээ “Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- “Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас
- “teen.parliament“ Инстаграм хаяг
- 89006688, 99187323
- teenparliament2023@gmail.com
Эх сурвалж: Өсвөрийн Парламент хөтөлбөр








