Соёл урлагийн их сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 13-аас 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд burtgel.mnuac.edu.mn хаягаар цахимаар бүртгэнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:
- Боловсролын зэргийн диплом, гэрчилгээ;
- Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж;
- Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Цахим үнэмлэхийн хуулбар;
/Бүрдүүлэх бичиг баримтын хуулбарыг цахим бүртгэлийн системд зураг хэлбэрээр оруулах. Ур чадварын шалгалт өгөхөөр ирэхдээ эх хувиар нь авч ирнэ./
Бүртгэлийн хураамж:
- Элсэлтийн бүртгэлийн хураамж 10,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 20,000 төгрөг байна.
- Бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө (Төрийн банк дахь СУИС-ийн 102900116104 тоот дансанд тушаах)
- Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.
Элсэлтийн нэмэлт мэдээлэл:
Элсэлтийн журам, нэмэлт мэдээллийг www.mnuac.edu.mn болон burtgel.mnuac.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Лавлах утасны дугаар: 77660011, 11-326129








