
АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX хөтөлбөрийн 2024-2025 оны шалгаруулалт өргөдөл хүлээн авсаар байна. Хөтөлбөрийн нэгдүгээр шатны өргөдлийг 2023 оны есдүгээр сарын 19-ныг хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрийн тэтгэлэгт багтах зүйлс:
- Хоёр талын орон нутгийн болон олон улсын тийз ( АНУ руу ирж буцах зардал)
- Сар бүр сурагчдын хувийн хэрэгцээ болон үйл ажиллагаанд оролцох зардалд хэрэглэх стипенд
- Нэг жилийн хугацаанд сурагчийн байрлах тусгай, сонгогдсон Америк / Хост айл
- АНУ-ын ерөнхий боловсролын сургуулийн элсэлт
- Явахын өмнөх болон ирсний дараах чиг баримжаа олгох сургалт зэрэг үйл ажиллагаанууд
- АНУ-ын оршин суугаа газар нутагт нь зохиогдож буй хөтөлбөр, үйл ажиллагаанууд
- Эрүүл мэндийн даатгал /Шүдний эмчилгээ болон Архаг өвчний эмчилгээнээс бусад/ зэргийг хөтөлбөрт шалгарсан сурагчдадаа хангадаг
Тавигдах шаардлага:
- 2007 оны 1 сараас 1-нээс 2009 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
- Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх -Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
- Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх -Америкт зорчих визний шалгуур хангасан байх
- АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
- "2024-2025 оны шалгаруулалт 3 шаттай"
Хөтөлбөрийн шалгалтын үе шатуудын талаарх мэдээлэл:
Өргөдөл 3 үе шаттай
1-р шат : Сонгон шалгаруулалтын 1-р шат 2023 оны 8 дугаар сараас 9 дүрээр сарын 19 хооронд явагдах бөгөөд энэ шат нь үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, эсээ бичиж асуултад хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 8 сарын 19-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 8 сарын 29.
2-р шат: 1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор мэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж богино англи хэлний тестийг бөглөнө.
3-р шат: 3-р шатны шалгаруулалт нь бүрэн өргөдөл, эсээ, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос мэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Дээрх шаардлагуудыг хангасан бол дараах линкээр орж бүртгэл үүсгэж, хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бөглөнө.
https://ais.americancouncils.org/flex
Эх сурвалж: Flex Mongolia








