
BTS хамтлагийн гишүүн V, BLACKPINK-н Jennie хоёрын болзооны цуурхал шуугисаар буй энэ үед V-н өөр нэг зураг ил болж олон нийтийн анхаарлыг татаад байна. Тухайлбал есдүгээр сарын 17-ны өдөр V орон дээр мууртайгаа хэвтэж буй зургийг томоохон фен сайтуудад цацжээ. Өнгөцхөн харвал сүртэй зүйл ажиглагдахгүй ч, ор дэрний даавуу, дэрэн дээрх хээ танил байв.

Нетизенүүд /интернэт хэрэглэгчид/ даавууны хээ нь BLACKPINK-ийн Jennie-гийнхтэй ижил байна гэж харжээ. Jennie өмнө нь YouTube дээрх влогынхоо үеэр уг даавууг үзүүлж байсан юм.

Мөн зарим нетизенүүд V-н муурыг Jennie-н ээжийн мууртай адилхан харагдаж байна гэж таамагласан ба одоог хүртэл хариу өгөхгүй байгаа энтертайнментуудыг шүүмжилсээр байна.
Сэтгэгдлүүдээс:
- “Цацаж буй зургууд илүү ноцтой болж байна. Энтертайнментууд нь юу хийгээд байна аа? Тэд хурдан ажиллах хэрэгтэй юм шиг байна... "
- "Хэрэв тэд ингэсээр байвал... Надад хэлэх зүйл их байгаа ч хэлмээргүй байна”
- "Мэдэхгүй нь ээ. Ар араас нь зургуудыг цацсаар байгаа ч одоо дахиад сонирхохгүй байна. Нүдээ аниад, чихээ дараад тус болохгүй ч би мэдэхийг хүсэхгүй байна.”
- "Хөөх, галзуурчээ. Энтертайнмент нь юу хийж байгаа бол?"
- “Би айдолынхоо орыг харах өдөр ирнэ гэж хэзээ ч санаж байсангүй... V-ийн шүтэн бишрэгчдийг үнэхээр өрөвдчихлөө. Тэднийг гэрлэнэ гэж найдаж байна. Хэрэв тэд салвал юу болохыг төсөөлж байна уу?"
Эх сурвалж: Koreaboo









