
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 1-нээс эхлэх болсон тухай мэдээлэл цахимд тархсан.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой холбогдон тодрууллаа. Тэрбээр “Сурагчдын амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт ороогүй. БШУ-ы сайдын А/38 дугаар тогтоолын дагуу сурагчдын амралт хуваарийн дагуу эхэлнэ. Эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цахимаар тархсан байсан.
"Удахгүй энэ талаар албан мэдээллийг хүргэх болно” гэлээ.








