
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн оюутнууд жагсаал хийлээ. Жагсаалын дүрсийг Бээжингийн их сургуулийн профессор өөрийн “Twitter” хуудастаа байршуулжээ.
Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цар тахалтай тэмцэхээр цэргийн албан хаагчдыг дайчиллаа. Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд COVID-19-ийн сэжигтэй тохиолдлын тоо 1.5 сая хүрсэн байна.
Тухайлбал: сүүлийн байдлаар Пхеньян хотноо халуурсан шинж тэмдэгтэй 269 мянган тохиолдол бүртгэгдсэн гэж БНАСАУ-ын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээллээ. Дөрөвдүгээр сард тус улсад өндөр халууруулдаг халдварт өвчин тархаж эхэлснээс хойш 56 хүн нас бараад байгаа аж.









