2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нөөс дөрөв хоног үргэлжлэх билээ. Тэгвэл Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.

Шалгуулагч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шалгалтаа амжилттай өгөөрэй.








