Дата, дата, дата... Бидний дата хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хэрэглээгээ хамгийн бага түвшинд барьж чаддаг нэгэн байхад датагаар "амьсгалдаг" нэгэн ч байдаг шүү дээ. 3 сарын хугацаанд 300GB датаг ганцаараа ашигла гэвэл бид юу хийж чадах бол?
- 60000 дуу эсвэл 2400 аппликейшн,
- 690 цаг тасралтгүйгээр видео дуудлага хийх,
- 15000 цаг интернетээр аялах,
- 120000 мэйл татна
Цөөн үгээр дүгнэн хэлэхэд 300GB нь 3 сарын хугацаанд "барж дуусахгүй" дата юм. Магадгүй чи "Яагаад ийм юм яриад байгаа юм бол?" гэж бодож байгаа байх. Тэгвэл чамд 3 сарын туршид 300GB датаг үнэгүй авах боломж байна.

"ЯАЖ ВЭ?" ГЭЖ ҮҮ?
Юнителийн дугааргүй найзыгаа "U хөтөлбөр"-ийн шинэ хэрэглэгч болгоод, дугаарыг нь 1484 дугаарт мессежээр илгээснээр 3 сарын турш 5GB дататай болох шинэ урамшуулал эхэлсэн билээ. Хэрэв та 20 найзыгаа уривал сар бүр 100GB, 3 сарын турш нийт 300GB дата болно гэсэн үг. Харин "U хөтөлбөр"- ийн шинэ хэрэглэгч болсон найзад чинь 3 сарын турш сар бүр 5GB дататай.
ЖИЧ: Чиний урих гэж байгаа "U хөтөлбөр"- ийн шинэ хэрэглэгч болсон найз чинь 14-23 настай, өмнө нь огт Юнителийн дугаар барьж байгаагүй байх ёстой шүү. Мөн 3 хоног буюу 72 цагийн дотор дугаарыг нь 1484 дугаар руу мессежээр илгээсэн тохиолдолд урамшуулал идэвхжиж ЧИ ДАТАТАЙ болно.
"U" залуусын хөтөлбөр








