THE BROTHERS хамтлаг, залуу дуучин Баярцэнгэлтай хамтарсан “Маргааш бий” хэмээх дуу хийжээ. Дууны клип нь наймдугаар сарын 20-нд цацагдсан юм.
Уг дуу нь цацагдаад удаагүй байгаа хэдий ч “үнэхээр моод эргүүлж чадсан дуу байна” хэмээх сэтгэгдлийг сонсогчдоосоо аваад байна.
Нэмж сонирхуулахад The Brothers хамтлаг 2 гишүүнтэй бөгөөд төрсөн ах дүү 2 юм. Ах Д.Бүдбазар нь 2004 оноос Монголын Панк рок урсгалыг үндэслэгчдийн нэг болох L-guards хамтлагийн дуучнаар уран бүтээлээ туурвиж Түс тас түмпэн шанага , Амьдралыг хамгаалагчид гэсэн 2 цомгийг гаргаж тус онууддаа Ub palace ийн Royal танхимд бие даасан тоглолтуудаа амжилттай хийсэн.

Дүү Д.Баясгалан нь 2007 оноос L-guards хамтлагийн басс гитарчнаар уран бүтээлээ туурвиж 2009 онд Universe best songs наадамд Japan punk урсгалаар амжилттай оролцож тухайн урсгалаа олон нийтэд түгээж чадсан. Мөн хамтлагийнхаа 2 цомог болон тоглолтууд дээрээ ажилласан байдаг.
L guards хамтлаг 2011онд албан ёсоор тарсан бөгөөд одооноос The Brothers нэрийн доор хэв маяг, шинэ өнгө аястай уран бүтээлүүд гаргаж эхэллээ.











