Монголын Скаутын Холбооноос 4 жилд нэг удаа зохион байгуулдаг 18-25 насны залуучуудын зуслан цугларалт буюу “Ровермүүт” 2019 оны долдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр сум “Скаут-Эко” зусланд зохион байгуулагдлаа. Оролцсон 150 гаруй залуус “галзуу” эрх чөлөөг мэдэрч шинэхэн найз нөхөдтэй болцгоож мэдлэгээ тэлсэн таван өдрийг өнгөрүүлжээ.










