Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас “Цоохор ирвэс” хэмээх танин мэдэхүйн мобайл уралдааныг ЕБС-ийн төгсөгчдөд зориулан зарлажээ.
21-р зууны мэргэжилтний цогц чадамж, мэргэжлийн чиг баримжаа олгох, СЭЗИС-ийн тухай мэдэж авах болон байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах хандлагатай болоход туслах зорилготой тус уралдаан орон даяар энэ сарын 12-нд эхэлжээ.
Тус уралдаан дараах үндсэн үе шатаар явагдах юм. Үүнд:
1-р шат: Аппликэйшн татаж бүртгүүлэх /15 оноо/
- СЭЗИС-ийн “UFE” (UFE Mongolia) Аппликэйшн татах
- Фэйсбүүк хаягаар, эсвэл gmail хаягаар нэвтрэх
- Аппликэйшинд бүртгүүлэх
2-р шат: Унших, судлах, хариулах-1 /20 оноо/
Дэлхийд нэн ховор цоохор ирвэс хэмээх амьтны талаар уншиж судлаарай
3-р шат: Унших, судлах, хариулах-2 /20 оноо/
СЭЗИС-ийн талаар мэдлэг мэдээлэл энэ шатыг амжилттай давахад туслах болно.
4-р шат: Уншиж, судлах, хариулах-3 /20 оноо/
- Мэргэжлийн чиг баримжаа
- https://admission.ufe.edu.mn/ -д бүртгүүлж, мэргэжил, сургуулийн орчны талаар мэдээлэл авах
5-р шат: Эсээ бичиж илгээх
essay@ufe.edu.mn хаягаар эсээ бичиж ирүүлнэ. И-мэйлийн Subject хэсэгт регистрийн дугаарыг кирилл үсгээр заавал оруулна.
Сэдэв:
- Дижитал технологи ба Монгол улсын хөгжил
- Орон нутгийн хөгжилд оруулах миний хувь нэмэр
- Нийгэм, эдийн засгийн хөгжил ба байгаль орчин
Эсээг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:
- Үндэслэл 5 оноо
- Дэвшүүлсэн санаа, шийдэл 5 оноо
- Хэрэгжүүлэх арга зам 5 оноо
- Дүгнэлт 5 оноо
Эсээнд тавигдах шаардлага
- Оновчтой үгийн сонголтоор 500 үгэнд багтаах
- Зөв бичих дүрмийг баримтлах, цэг, тэмдгийг зохих ёсоор хэрэглэх
- Сурагчийн өөрийн бүтээл байх
Нэмэлт боломж:
- СЭЗИС-ийн вэб сайтад хандах
- СЭЗИС-ийн элсэлтийн фэйсбүүк пэйжид лайк дарж шэйр хийх
- СЭЗИС-ийн элсэлтийн журмыг татан авч уншиж танилцах
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль-Элсэлт группд элсэх
- Аппликэйшн ашиглах хүсэлт найз нартаа илгээх
- Аппликейшний талаар санал хүсэл И-мэйлээр өгөх г.м
ШАГНАЛЫН САН
1-р байранд 1 оролцогч шалгарна
- Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг мөнгөн шагнал 1,5 сая төгрөг
2-р байранд 2 оролцогч шалгарна
- Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг, мөнгөн шагнал тус бүр 750 мянган төгрөг
3-р байранд 3 хүн шалгарна
- Өргөмжлөл, суралцах эрхийн бичиг
Тусгай байранд 5 хүн шалгарна
- Талархал, дурсгалын зүйл
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн фэйсбүүк хуудаснаас аваарай.
Уралдааны гол хэрэгсэл болох аппликейшнийг дараах сторуудаад татаж авах боломжтой.
Жич: ЭЕШ-ийн үндэсний хэмжээний босго оноог давсан, СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд бүртгүүлсэн тохиолдолд суралцах эрхийн бичиг хүчинтэй.

СЭЗИС-ийн ЭЛСЭЛТ
Бакалаврын зэрэг олгох үндсэн хөтөлбөрт элсэхийг хүсвэл https://admission.ufe.edu.mn/default.aspx?page=4137 хаягаар орж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2019-06-17 өдрийн 09:00 цагаас 2019-06-23 өдрийн 14:00 цаг хүртэл явагдана.
Хөдөө орон нутгийн элсэгчдийг утсаар баталгаажуулна.
Дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /БСШУСЯ-аар баталгаажуулсан байна/
- ЭЕШ-ын батламж
- 3*4 хэмжээтэй цээж зураг
- Сургалтын төлбөрийн урьдчилгаа 500 мянган төгрөг тушаасан баримт, хуулбарын хамт
- Орон нутгийн элсэгч сургалтын урьдчилгаа тушаасан бол “Суралцах эрхийн бичиг”-ийг admission.ufe.edu.mn хаягаар орж хэвлэж авна.









