ЭЕШ өгөх сурагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж, үйлдлийн алдаа гаргаж урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий.
Тэгвэл төгсөгчдийн гаргадаг зонхилох алдаа болоод, бэлтгэлээ хэрхэн хангах ёстой талаарх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
- Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
- Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
- Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
- Их хэмжээний шингэн уухгүй байх
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
Эх сурвалж: БСШУСЯ








