Япон улсын “Goi Peace” сангаас Залуучуудын эсээ бичлэгийн уралдааныг тус улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спорт Технологийн Яам ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн боловсролын даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна.

Зорилго:
Залуучуудын эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаачилгаар дамжуулан энх тайван, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжихэд уралдааны зорилго оршино.
Сэдэв: "Сайхан сэтгэлт нийгмийг цогцлоох нь"
Таны хувьд "сайхан сэтгэл" гэж юу вэ? Бид сайхан сэтгэлт нийгмийг хэрхэн бүтээх вэ?
Хамрах хүрээ:
Уралдаанд 25 нас хүртэлх залуучууд оролцох боломжтой бөгөөд дараах хоёр ангилалд явагдана. Үүнд:
• Хүүхдүүд (14 нас хүртэлх)
• Залуучууд (15-25 нас)
Тавигдах шаардлага:
- Эсээ нь англи, франц, испани, герман хэл дээр (700-аас дээшгүй үгтэй) эсвэл япон хэл дээр (1600-аас дээшгүй ханзтай) бичигдсэн байх шаардлагатай.
- Эсээг нүүр хуудасны хамт онлайнаар, эсвэл шуудангаар илгээнэ. Нүүр хуудаст дараах зүйлс багтсан байна. Үүнд:
- Нэр
- Ангилал (Хүүхдүүд эсвэл Залуучууд)
- Нас (2019 оны 6-р сарын 15-ны байдлаар)
- Хүйс
- Иргэншил
- Хаяг
- Цахим шуудангийн хаяг
- Утасны дугаар
- Сургуулийн нэр
- Эсээний гарчиг
- Хэл
- Үгийн тоо
- Өөрийн хийсэн 10 сайн үйлсийн жагсаалт (товч тайлбарын хамт)
Тавигдах шаардлага:
- Эсээ нь бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй бөгөөд нийтлэгдээгүй байх ёстой.
- Эсээг нэг хүн бичсэн байх шаардлагатай. Хамтран бичсэн эсээг хүлээн авахгүй.
- Уралдаанд ирүүлсэн эсээний зохиогчийн эрхийг зохион байгуулагчид эзэмшинэ.
Хугацаа:
- Эсээг хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 6-р сарын 15-ны өдрийн 23:59 цаг.
Шагнал:
Шагналыг ангилал тус бүрд гардуулна.
- 1-р байр: Сертификат, мөнгөн шагнал (100,000 иен, ойролцоогоор 900 ам.доллар), бэлэг (1 хүнд)
- 2-р байр: Сертификат, мөнгөн шагнал (50,000 иен, ойролцоогоор 450 ам.доллар), бэлэг (2 хүнд)
- 3-р байр: Сертификат, бэлэг (5 хүнд)
- Тусгай байр: Сертификат, бэлэг (25 хүнд)
Нэгдүгээр байранд шалгарсан оролцогчдыг 2019 оны 11-р сарын 23-нд Япон улсын Токио хотноо болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулан Боловсролын сайдын шагналыг мөн гардуулна. Зохион байгуулагчид замын зардлыг хариуцна.
Шагналт байранд шалгарсан оролцогчдыг 2019 оны 10-р сарын 31-ний өдөр тодруулж “Goi Peace” сангийн цахим хуудсанд мэдээллийг байршуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандаж авна уу.
https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/








