Монголын мянга, мянган залуусыг төлөөлж, дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй 16-24 насны залуусыг НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороонд гишүүнээр сонгон шалгаруулж байгаа ажээ.

Бүрдүүлэх материал:
- Цахим өргөдлийн маягтын холбоос: https://form.jotform.me/90161067668461
- CV /англиар илгээж болно/
- Төлөөлж буй сайн дурын байгууллагын тодорхойлолт
- Төлөөлж буй байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл (2 хуудаснаас хэтрэхгүй байх)
- Тодорхойлох захидал /1-2 хүний/
- Өөрийгөө танилцуулсан болон НҮБЗЗХ-нд орох хүсэлтэй байгааг илэрхийлсэн 2 минутад багтсан бичлэг
Сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдана. Үүнд:
- Нэгдүгээр шат: Цахим өргөдөл илгээнэ
- Хоёрдугаар шат: Ур чадвар сорих шалгалт авна.
- Гуравдугаар шат: Ярилцлагад орно.
Цахим өргөдлийн маягтыг 2019 оны хоёрдугаар сарын 7-ны 17 цаг хүртэл хүлээн авах бөгөөд маягтыг дутуу бөглөсөн болон хугацаандаа ирээгүй тохиолдолд хүчингүйд тооцох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 9435-4963, 9972-0126 утсаар лавлаарай.









