Хувь хүний хөгжлийн Франклин клубийн хоёр жилийн ойн хүрээнд Карл Попперын нэрэмжит мэтгэлцээний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 19-нд болно. Тус тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын өөрийгөө илэрхийлэх ур чадвар, логик сэтгэлгээ, мэтгэлцэх ур чадварыг ахиулахын сацуу чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилготой юм.

Хамрах хүрээ: ЕБС-ийн 7-12-р ангийн сурагчид
Бүртгэл: Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны өрөөнд 2019 оны 01-р сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана
Тэмцээн: Отгонтэнгэр их сургуулийн Б байрны хурлын зааланд 2019 оны нэгдүгээр сарын 19-нд 09:30-аас зохион байгуулагдах болно.
Мэтгэлцээний шийдлүүд
- Хиймэл оюун ухааны хөгжил хүмүүсийг хөгжилд хөтлөхөөс илүү ирээдүйд нь заналхийлж байна
- Зарим салбарт роботуудыг хүний оронд ажлуулах нь зөв
- Хүүхэд хөдөлмөр эрхлэх нь гэр бүлд ашиггүй
- Дээд боловсрол эзэмшихдээ нийгэмд илүүдэлтэй мэргэжил сонгох явдлыг төрөөс зохицуулах нь зөв
- Ухаалаг утас ирээдүйн иргэдийг ухаангүй болгож байна
- Байгалийн баялгийг хойч үедээ зориулж хадгалах нь өнөө үеийнхний төлөө зарцуулахаас дээр
Холбоо барих утас: 80991188, 88664927, 80219161, 94949555, 99621794










