Танд дэлхийг өөрчлөх мөрөөдөл байдаг уу? Мөрөөдлийнхөө төлөөх шийдлийг олж, бусдад туслахыг хүсдэг үү? Тэгвэл танд дараах уралдааныг танилцуулж байна.
НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд та 2 минутын видео бичлэг бэлдэх ёстой. Уралдааны удирдамжийг албан ёсны вэбсайтаас үзнэ үү.
Ялагчийн болон бичлэг илгээсэн бүх хүмүүсийн бүтээлүүд үзэсгэлэн дээр олонд хүрэх болно.
Шагналын сан:
- 500 америк доллар
Тавигдах шаардлага:
- 13-18 насныхан оролцоно.
- Дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Харин бичлэг англи хэл дээр байх ёстой.
- Та хувиараа, эсвэл багаараа оролцох боломжтой. Гэхдээ таны багийг нэг л хүн төлөөлөх ёстой.
- Эцэг эхчүүд болон насанд хүрэгчид зөвлөгөө өгч болох боловч ажилд нь гар бие оролцож болохгүй.
- Та ялагч болон болтлоо жил бүр бичлэг илгээх боломжтой. Харин нэг хүн хоёр удаа ялах боломжгүй.
- Гэр бүлийн гишүүд шууд оролцох боломжгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.









