АНУ-ын Oregon их сургуулиас жил бүр уламжлал болгон олон улсын оюутнуудын дунд зарладаг “ICSP Scholarships” тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг танд хүргэж байна.
“ICSP Scholarships” нь олон улсын соёлын солилцооны хөтөлбөр бөгөөд тус сургуульд суралцахад санхүүгийн бэрхшээлтэй боловч суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг оюутнуудыг дэмжих зорилготой ажээ.

Материал хүлээн авах хугацаа:
2019 оны хоёрдугаар сарын 1
Хичээл эхлэх хугацаа:
2019 оны есдүгээр сар
Суралцах сургууль:
АНУ-ын Oregon Их сургууль
Суралцах хөтөлбөр:
Тус сургуулиас санал болгож буй 70 гаруй бакалаврын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой.
Суралцах хугацаа:
4 жил
Тэтгэлгийн хэмжээ:
- Суралцах хугацааны турш жил бүрийн сургалтын кредитийн (0-15 хүртэл) төлбөрийг олгоно.
Тавигдах шаардлага:
- АНУ-ын иргэн биш байх, эсвэл урьд нь тус улсын иргэний харьяалалтай байгаагүй байх
- 2019 оны нэгдүгээр сарын 15-ны дотор тус сургуульд суралцах хүсэлтээ ирүүлсэн байх
- Голч дүн (GPA) хамгийн багадаа 3.0 байх
- Санхүүгийн туслалцаа хэрэгтэй гэдгээ батлах
Тус сургуульд суралцах хүсэлтээ ЭНЭ хаягаар гаргах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.








