
Австралийн Засгийн газар гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Тус улсад 2013 оноос эхлэн монгол оюутнууд тэтгэлгээр суралцаж эхэлсэн юм.
Тэтгэлгийн өргөдлийг ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх цахимаар хүлээн авна.
Энэ оноос эхлэн тэтгэлгээр суралцах оюутнуудад тавьдаг шаардлагад дараах өөрчлөлтийг оруулжээ.
- IELTS шалгалтын оноо хамгийн багадаа 5.0 байх.
- Унших, бичих ур чадварын шалгалтын оноо мөн л хамгийн багадаа 5.0 байна.
- Сонсох, ярих ур чадварын шалгалтын оноо 5.0-аас бага байж болно.
- Өргөдөл гаргагч ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хоёр жилийн турш тасралтгүй ажилласан байх шаардлагагүй.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.








