
Пүүл бильярдын залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид эх орноосоо мордлоо. Энэ удаагийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3 хүртэл ОХУ-ын Москва хотод болно.
Энэ удаагийн тэмцээний U-19 насны төрөлд Монгол Улсаа төлөөлөн 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальт залуу тамирчин Э.Тэмүүжин (Метро пүүл клуб), залуу тамирчин Ц.Тайванбат (Шайн бильярд клуб), дасгалжуулагч Л.Баттулгын хамтаар оролцоно.








