
Энэ сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах олон улсын "IT Challenge-2017" тэмцээнд манай баг алт, мөнгөн медаль хүртжээ.
Дэлхийн олон орноос ирсэн 250 гаруй сурагчдаас бүрдсэн шигшээ багууд энэ тэмцээнд өрсөлдөж, тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг
- e-Tool төрөлд алтан медаль,
- e-Life map төрлөөр мөнгөн медаль
- мөн урлагийн үзүүлбэрээр гуравдугаар байрыг эзэлжээ.
Түүнчлэн "Шилдэг шийдэл, хэрэгжүүлэлттэй улс (Best Practice Country)" сэдвээр манай баг илтгэл тавьж нэгдүгээр байранд шалгарчээ.
Энэ жилийн тэмцээнд оролцсон А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, Г.Цолмон-Од нар нь өөрсдийн авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн технологи ашиглаж даалгаврыг амжилттай биелүүлэх чадвараараа шүүгчдийг гайхшруулсан байна.
Олон улсын тэмцээнд ороход LG Electronics компанийн дэмжлэг үзүүлжээ.









